card

Гамшиг, Гал Түймрээс Хамгаалах Монголын Нийгэмлэг

Гамшиг, Гал Түймрээс Хамгаалах Монголын Нийгэмлэгийн веб хуудасанд зочилж буй таньд энэ өдрийн мэнд хүргэе.

Манай орны хувьд хамгийн түгээмэл гамшиг нь обьектын ба ойн хээрийн түймэр байсаар байна. Олон жилийн дундажыг үзвэл гал түймэр нь нийт гамшгийн 91% болж хохирлын 50%-г дангаар эзэлж байна. Сүүлийн жилүүдэд гал түймрийн хэрэг cialis pas cher өсөх хандлагатай байна. Дэлхий дээр жилд дунджаар 5 тэрбум орчим гал түймэр гарч байгаа гэсэн тоо байдгаас үзвэл хоногт 13.6 сая, цагт 570.7 мянга, минутанд 9510, секундэд 159 том жижиг гал түймэр хаа нэгтээ гарч байна гэсэн үг юм.

Гал түймэр нь хүний амь нас, нийгэм эдийн засаг, байгаль орчинд хичнээн их хор хөнөөлтэй болох нь тодорхой байна. Гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж чадвал харьцангуй бага зардал, хөдөлмөр зарж гал түймрийн тоо хохирлыг бууруулж чадах юм.

Манай Нийгэмлэгийн хувьд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах талаар мэргэжлийн мэргэшсэн багш нарын бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулна. Түүгээр ч зогсохгүй үйл ажиллагааны чиглэл нэгтэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, гал түймрээс урьдчилан сэргийлэх шинэ техник, технологи, шинжилгээ судалгааны ажил, олон нийтийн санал санаачлагыг дэмжин дэлгэрүүлж, урамшуулна. Бид байгууллага аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, мэргэжлийн ангийн зохион байгуулалт, гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт, галын техник, зэвсэглэмж, гал унтраах тоног төхөөрөмжийн хангалт, галын дохиоллын систем, гал унтраах автомат тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ зэргийг мэргэжлийн түвшинд зааварчлан тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлдэг таны төлөө нийгэмлэг юм.

Манай нийгэмлэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн та бүхэнтэй хамтран ажиллахдаа ямагт баяртай байх болно.

story-image

Нийгэмлэгийн гишүүн болсноор аж ахуйн нэгж байгууллага, иргэн танд ямар ашигтай вэ?

  • Байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэн та ажилтан албан хаагчдынхаа болон өөрийнхөө эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах мэдлэг чадвараа дээшлүүлнэ.
  • Байгууллага болон иргэд өмч хөрөнгөө гамшиг осол ба гал түймрийн аюулаас найдвартай хамгаалах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх дадлага чадвартай болно.
  • Хуулийн хүрээнд аливаа асуудлаар өмгөөллийн үйл ажиллагааг итгэмжлэн гүйцэтгүүлэх боломж бүрдэнэ.
  • Таны нийгмийн өмнө хүлээх гамшиг гал түймрийн хариуцлагаа дээшлүүлэхэд тань мэргэжлийн түвшинд тусална.

Дэлгэрэнгүй

Мэдээ мэдээлэл

Contact Seller