card

Нийгэмлэгийн гишүүн болсноор аж ахуйн нэгж байгууллага, иргэн танд ямар ашигтай вэ?

  • Байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэн та ажилтан албан хаагчдынхаа болон өөрийнхөө эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах мэдлэг чадвараа дээшлүүлнэ.
  • Байгууллага болон иргэд өмч хөрөнгөө гамшиг осол ба гал түймрийн аюулаас найдвартай хамгаалах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх дадлага чадвартай болно.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, гамшиг гал түймрийн аюулгүй ажиллагааны менежментийг танай байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан нэвтрүүлэхэд туслана.
  • Таны нийгмийн өмнө хүлээх гамшиг гал түймрийн хариуцлагаа дээшлүүлэхэд тань мэргэжлийн түвшинд тусална.
  • Та болон танай хамт олонтой хамтран ажиллаж байгаа инженер техникийн ажилчид, албан хаагчдад гамшгийн болон гал түймрийн аюулгүй байдлыг хангах сэдвээр чанартай хичээл сургалтанд хамрагдах боломж бүрдэнэ. Байгууллагын аюулгүй байдлыг хангах сэдвээр чанартай сургалтанд хамрагдах орчин бүрдэнэ.
  • Байгууллагын аюулгүй байдлын асуудлаар өөрсдийн байр суурь, эрх ашгаа хамгаалах санал гомдлоо төр засаг, бусад байгууллагад илэрхийлэхэд хамтран ажиллаж тусална.
  • Компанийхаа үйл ажиллагаатай холбогдсон гамшгаас хамгаалах төрөл бүрийн асуудлаар үнэлгээ  дүгнэлт, судалгаа шинжилгээ хийх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө.
  • Хуулийн хүрээнд аливаа асуудлаар өмгөөллийн үйл ажиллагааг итгэмжлэн гүйцэтгүүлэх боломж бүрдэнэ.
  • Бидний хоёр сар тутамд гаргадаг Аюулгүй Орчин сэтгүүлд өөрийн байгууллагын сурталчилгааг байрлуулна.    

Contact Seller