card

Зөвлөх үйлчилгээ

ГГТХМ Нийгэмлэг нь дараах зөвлөх үйлчилгээг үзүүлнэ:

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх

Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах

Байгууллага аж ахуйн нэгжийн хүсэлтээр гал түймрээс хамгаалах урьдчилан сэргийлэх гэрээт нэгж ажиллуулах

Байгууллага, иргэдийн хүсэлтээр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшигт үзэгдэл,гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, аюулгүй байдлын түвшинг тогтоох үнэлэлт, дүгнэлт гаргах, үнэлгээ хийх, илэрсэн зөрчлийг арилгах талаар зөвлөмж боловсруулна.

Гамшигт юу хамаарах вэ?

Гамшиг гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой томоохон осол, гал түймэр, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал амьтан хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учрахыг хэлнэ.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ гэж юу вэ?

Гамшиг болоход ямар хэмжээний хор хохирол учирч болохыг тодорхойлно .

Гамшгаас хамгаалах төлөвлөгөө гэж юу вэ?

Гамшиг болох үед хэрхэн эд хөрөнгө болон хүний амь насыг хамгаалах, хэрхэн ажиллах төлөвлөгөөг боловсруулна.

Байгууллага аж ахуйн нэгжийн хүсэлтээр гал түймрээс хамгаалах урьдчилан сэргийлэх гэрээт нэгж гэж юу вэ?

Галын аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу галын аюулаас урьдчилан сэргийлэх, галыг богино хугацаанд унтраах галын хохиролыг бууруулах чиглэлээр гэрээт нэгж ажиллуулна. Уг гэрээт нэгж нь тухайн байгууллага дээр ажиллаж, байгууллага дээр гал гарсан үед шуурхай арга хэмжээ авч галыг унтраана.

Contact Seller