Нийгэмлэгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна

Монгол Улсад уул уурхайн салбарт үсрэнгүй хөгжил бий болж олон улсын хөрөнгө оруулалт орж ирж байгаа өнөө үед томоохон үйлдвэржилтийн аюулгүй байдал, тэнд ажиллаж буй иргэдийн аюулгүй орчны асуудал хурцаар тавигдаж байна. Манай Улсын хамгийн том далд уурхай болох Оюу Толгой ХХК нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн аюулаас иргэд, ажилчин албан хаагчидаа хамгаалах зорилгоор ГГТХМН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэллээ. Энэ гэрээний дагуу Нийгэмлэгийн зөвлөх инженерүүд Оюу Толгой ХХК-д /уурхайд/ гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, үйлдвэрлэлийн барилга, байгууламж обьектуудад гал түймрээс сэргийлэх норм дүрэм, стандартын хэрэгжилт, гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт засвар үйлчилгээний талаар мэргэжлийн зөвлөгөө өгч зөвлөмж боловсруулан ажиллаж байна.  

Оюу Толгой ХХК-с гадна дараах байгууллагуудтай хамтран ажилладаг.

Мэдээлэл солилцох, барилгын норм ба дүрэмэнд шүүмж, редакц хийх чиглэлээр:

  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Нийслэлийн онцгой байдлын газар
  • Гамшиг судлалын хүрээлэн
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын Харилцаа Барилга Геодези Зураг Зүйн Газартай

Гал түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшигийн төлөвлөгөө хийх, дохиолол холбооны чиглэлээр:

  • Энержи Ресурс ХХК
  • Бодь Интернешнал ХХК
  • МТ ХХК
  • Хасуу Мандал ХХК
  • Таван Орд ХХК
  • Цогц Сэргэлэн Хараат ХХК
  • Жамьян Хайтинг ХХК
  • М-Си-Эс ХХК
  • Хасу Мандал Трейд
  • Чайнаметалуржика Тиангог Констракшн Монголиа ХХК
  • Цогц Шийдэл ХХК
  • Санитари ХХК
  • Алтимэт ХХК
  • ТТК ХХК
  • Хөх Арслан ХХК
  • ЭБЭ Хаус ХХК

Contact Seller