card

Байгууллагын эрхэм зорилго

Манай нийгэмлэг нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, галын аюулгүйн норм стандартыг хэрэгжүүлэх талаар мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн, байгууллага иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтын бүтээлч ажиллагааг хөгжүүлэн иргэдийн аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцлийг бүрдүүлэхийг зорино.  

 

 

Гамшиг, Гал Түймрээс Хамгаалах Монголын Нийгэмлэг нь дараах үйл ажиллагааг явуулдаг

Гамшиг, Гал Түймрээс Хамгаалах Монголын Нийгэмлэг нь дараах үйл ажиллагааг явуулдаг:

Хууль тогтоох дээд байгууллага, төр захиргааны байгууллагад гамшиг болон гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, норм, дүрэм, эрх зүйн баримт бичиг, төсөл боловсруулан санал оруулах, төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн талаар нийгэмлэгийн зүгээс байр сууриа илэрхийлнэ.

Үйл ажиллагааны чиглэл нэгтэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, гал түймрээс урьдчилан сэргийлэх шинэ техник, технологи, шинжилгээ судалгааны ажил, олон нийтийн санал санаачлагыг дэмжин дэлгэрүүлж, урамшуулна.

Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар мэргэжлийн мэргэшсэн багш нарын бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулна.

Байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, мэргэжлийн ангийн зохион байгуулалт, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт, галын техник, зэвсэглэмж, гал унтраах тоног төхөөрөмжийн хангалт, үйлчилгээ зэргийг мэргэжлийн түвшинд зааварчлан байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлнэ.

Байгууллага, иргэдийн хүсэлтээр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшигт үзэгдэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, аюулгүй байдлын түвшинг тогтоох үнэлэлт, дүгнэлт гаргах, үнэлгээ хийх, илэрсэн зөрчлийг арилгах талаар зөвлөмж боловсруулна.

Байгууллага, аж ахуйн нэгжид гамшиг болон гал түймэртэй тэмцэх, гэмт халдлагаас хамгаалах талаар иж бүрэн үйлчилгээ үзүүлэн гэрээт нэгж ажиллуулна.

Гишүүн байгууллага, иргэдийг гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх гарын авлагаар хангана.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гишүүн байгууллагын үйл ажиллагааг сурталчилна.

Гишүүн байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаална.

Contact Seller